Анхааруулга!!!

1-р хэсэг Хятадууд уух усаа алтаар арилжсан
2-р хэсэг Хятадууд байгаль дэлхийг тамлаж байна
3-р хэсэг Хятадууд хүний эрхийг зэрлэгээр зөрчиж байна.
























2-р хэсэг Хятадууд байгаль дэлхийг тамлаж байна


 Бидний ахан дүүс өвөр Монголчууд өнөөдөр Хятадын их үйлдвэржилтийн хор хөнөөлийг амсаад эхэлжээ. Бидэнд хол юм шиг санагдах энэхүү аймшигт дүр зураг хаяанд минь ирснийг эрхэм төрийн түшээд үзээд ойлгодог ч болоосой. Монголчуудаа эх дэлхийгээ, байгал эхээ хайрлая.Бидэнд алт биш ус хэрэгтэй.Бидэнд төмөр биш ой мод цэнгэг агаар хэрэгтэй. Газар шороогоо сэндийчсэн, малтсан ухсан хордуулсныхаа дараа бид хаана амьдрах юм бэ? Монгол эх орноо газар шороогоо харийнханд худалдаж, хордуулж устгаж байгаа новшнууд үхэж далд ороосой.
Шар тэнгисийн хажууд асгасан химийн хорт бодисууд
Энэхүү тосгоны хүмүүс хажууд байгаа төмрийн үйлдвэрийн хог, утаа, химийн хортой агаар, хортой бороонд хэдийнээ дассан мэт
Анианг мөрөн рүү цутгаж байгаа химийн үйлдвэрийн хаягдал
Гуан-донгийн төмрийн  үйлдвэрийн хажуу дах нуур төмрийн хогоор дүүрсэн байгаа нь
Хорт утаа, тоосонцор амьсгалахад маш хэцүү болсон
Шар далайн гүнд булшилагдаж байгаа төмрийн үйлдвэрийн хаягдал
Цзянсу-н нутаг дэвсгэр дэх ундны ус цэвэршүүлэх байгууламжийн хүчин чадал нь төмрийн үйлдвэрийн хаягдал усыг дийлэхээ байжээ.
Төрөл бүрийн үйлдвэрийн хаягдал тээсэн ус Янзси мөрөнд цутгадаг. Харин энэ мөрний гүнээс ундны усны нөөцөө авдаг.
Янзси мөрний дэргэдэх бохирдсон хөрс
Өвөр Монголын нутаг дэвсгэр дээр байгаа аж үйлдвэрүүдээс шар далайд цутгах үйлдвэрийн шингэн хаягдлууд
Zhenjiang Titanium үйлдвэрээс өдөр бүр их хэмжээний химийн хаягдал агуулсан ус Янцзы мөрөн рүү ордог
Өвөр Монголын нүүрсний цахилгаан станцууд нутгийн агаарыг тэр гэхийн тэмдэггүй болтол хордуулж байна
Цзянзу-гийн эрэг хавийн бүс нутагт 100 гаруй химийн үйлдвэрийн хаягдалын зарим хэсэг усаар дамжиж далайд цутгагдаг.Зарим нь бохир уснаас өөр ямар ч амьдрал байхгүй үхмэл нууруудыг үүсгэдэг.Борооны үерээр далайд цутгадаг
Ихэвчлэн хортой уснууд нь Хаймень хотын ойролцоох Янзси мөрөнд цутгадаг.
Шански нь Хятадын нутаг дэвсгэр дэхь эк ологийн үүднээс хамгийн үр ашигтай газруудын нэг юм.Тэгтэл яг энэ газар луу үйлдвэрийн хортой , муу гэсэн бүхэн урсаж очсон байна. зурагт: төрөлхийн гажигтай төрсөн 17 хүүхдийг өргөн авч, өсгөж байгаа нэгэн гэр бүлийг харуулжээ
Шар голын дэргэд өөрийн эрхгүй хамраа таглаж байгаа хоньчин
Ганьсу мужийн 15настай нэгэн хүү.тэрээр 2-р ангиа төгссөнийхөө дараа сургуулиа хаяж, уурхайн ажил эрхлэхээр эцэг эхийнхээ хамтаар Хэйлүнцзян муж руу нүүжээ.Эрүүл ахуйн аль ч нөхцлийг хангаагүй орчинд ажилласнаараа тэрээр өдөрт 16 юань(2,2 доллар) ний хөлс авдаг
Өвөр Монгол дахь үйлдвэрийн Хэйлүнгүй дүүрэг
Хятадын бусад бүс нутгаас цагаачилан ирсэн хар ажилчид хэт их үйлдвэрийн тоосоор амьсгалснаар нэгээс 2 жилийн дараа л хэвтэрт ордог ажээ.
Бохир ус ууснаас болж Линьфэньд амьдардаг 64 настай Ванг гэгч 2003 оноос хойш хорт хавдартай болжээ. Биеэр нь дүүрэн шавсан яр шархнаасаа болж тэрээр хэвтээгээрээ унтаж чадахгүй болсон тул ийм байдалтайгаар нойроо авдаг болжээ.Иймэрхүү өвчлөл хятадад ихсэж байгаа ажээ.
Вугангийн иргэн болох 45 настай ВС Xиаожунг мөн л хордсон байгалийн золиос юм.Түүний гар хөл нь мэдээгүй болсон тул эмчилгээ авахаа байсан гэнэ.
Вугангийн иргэн болох 66 настай Жао төмрийн хаягдлын хорноос болж гэдэсний хорт хавдартай болжээ.Тэрээр өдөр бүр өндөр халуурдаг юм байна.
Түүний эхнэр Гао нь бас хорт хавдараас болж таалал төгссөн.Тэрээр одоо ганцаараа, бас нэн ядуу мьдралаар өдөр хоногуудыг үдэж байна.
Тариаланчид Линьфэнь дэх хөвөнгийн талбай дээр хэдхэн цаг ажилласны дараа…
Бохирдсон хордсон бүс нутгийн хүүхдүүд…
Үйлдвэр орчимд амьдардаг эгэл хүмүүс эрүүл мэндээ алдсныгаа цусаараа баталж , бичиг үйлджээ
Хуаньвэй сууринд хорт хавдараас болж жил бүр 20 гаруй хүн нас бардаг.Зурагт:ясны хорт хавдартай 11 настай Сүй Ли хэмээх хүүг харуулжээ
Хехьян сууринд мөн л хордсон хорт хавдартай 50 гаруй хүмүүс үхлээ хүлээж байна
22 настай бүдүүн гэдэсний хорт хавдраар хорвоог орхисон ээжийнхээ булшин дээр өвөөтэйгөө ирсэн 4 н настай охин
3-р хэсэг Хятадууд хүний эрхийг зэрлэгээр зөрчиж байна.

















 Хятадууд Өвөр Монголчуудыг бөөнөөр нь алж тамлаж байж эрхэндээ оруулсан ч бидний зориг мохоогүй, итгэл алдраагүй ээ.

Хятадаас монголчуудад тулгаж байсан фашист эрүү тамыг тоолж нэрлэхүйеэ бэрх. Жишээ нь: цахилгаан гүйлгэх, аманд нь хүний ялгадас цутгах, хэл дээр нь зүү шивэх, үсэнд нь тос цутгах, шархыг нь маажих, цам цамнуулах, халуунаар хавсаргах, улайссан галын хажууд удаан зогсоох, эрхий хуруунаас нь дүүжлэх, амьдаар нь булах, үргэлжид зогсоох, халгай бургасаар гуядах, өдөр шөнөгүй хүлэх, модон орон дээр 4 мөчөөс нь татан хүлж гавлах, нүүрсний гал дээр бөхийлгөн шарах, залгаагаар ус уулгах, нүүрсний цог дээр хөл нүцгэн гүйлгэх, хүзүүнээс нь хүнд юм дүүжлэх, нүцгэлэн ус цутгаж гуядах, тахимд нь мод хавчуулан хэдэн хүн ээлжлэн гишгэх, эмэгтэй хүний бэлэг эрхтэнд
цаасан буу тавих, том дээсээр бэлэг эрхтнийг шөргүүлэх хөрөөдөх, олон хүн хамтаар хүчиндэх, амьдаар нь гэдсийг нь гаргах, арьсыг нь өвчих, нүдийг нь ухах, чихийг нь огтлох, шүдийг нь сугалах, хурууг нь тайрах, толгойд нь хадаас хадах, эрэгтэй хүний бэлэг эрхтнийг огтлох, хумсыг нь сугалж авах зэрэг орчлонгийн бүх эрүүг амсуулан “Өвөр ардын нам”, “Дугуй нам”, “Залуусын нам”, “Нэгдмэл нам”, “Найрамдал нам”, “Соёл нам”, “Ардчилсан нам”, “Өвөр ардын эвсэл”, “Улаан булан нам”, “Тусгаар нам”, “Зүйтэй нам”, “Элсэн нам”, “Цэвэгжавын нам”, “Цогбадрахын нам”, “Бургасан нам”, “Архичин нам”, “Хүүхэнчүүд нам”, “Хомоол нам”, “Аргал нам”, “Чимэглэл нам” зэрэг зохиомол намд тулгаж монголчуудыг хядаж байжээ. ХКН монголчуудыг юунд ингэтлээ хорсон алж хяддаг юм бэ гэвэл тэд Mонголчуудыг алж дуусчихвал урт цагаан хэрмээс хойших өргөн уудам нутгийг эзлэн эзэн Чингис Богд Тэмүүжиний Mонголын үрс садандаа өвлөсөн аваад баршгүй их баялгийг олоход оршино. Монголчууд харин ХКН болон хятадын ард түмнийг ерөөсөө ад үзээгүй дэлхийн ямарваа нэгэн орны ард түмэн хоорондоо найрсаг эрх тэгш байх нь хүн төрөлхтний зүй ёсны тогтолцоо мөн билээ. Тэгвэл ХКН яагаад зэрлэг балмадаар Mонголчууд болон үндэстний цөөнхийг алан хяддаг юм бэ?

Саяхан Өвөр Монголын хүний эрхийг хамгаалах хорооноос гаргасан бичиг баримтад 64 гаруй жилийн туршид хятадад хядагдсан Mонголчуудын тухай сэтгэл түгшээсэн тоо баримт гарлаа.
1947 онд 12000 алагдав.
1948 – 20 000
1953 – 10 000
1957 – 6000
1968- 1969 онуудад 45 953 хүн алагдав. Мөн 79 000 хүн тахир дутуу болов.
1970- 1990 онуудад 7000 хүн алагдав.
1991 онд шоронд 50 гаруй хүн, гэрийн хорионд 400 гаруй хүн байна.
2000- хойш мэдээлэл тодорхой биш байна...

Дээрхи баримтаас өвөрлөгчид ХКН- д боолчлогдсон 64 жилийн турших үеэс хамгийн харамсалтай нь 1969 оныг бид бүхэн мэдэж болно. Тэр үед монголоор хичээллэж байсан бүх их, дээд, дунд сургууль тараагдан монгол хэл, бичиг үсэг, зан заншил хэрэглэгдэх нь цаазтай, монголын зан заншил, түүх соёлын бүх ном бичгийг шатааж устгаж болох бүхнийг устгасан. Монголын эрт язгуураас амьдарч ирсэн нутаг анжисны хошуунд сэндлэгдэн, Өвөр Монголыг 6 хэсэгт хуваан Хятад мужид тараагаад малчид мал хариулах бэлчээргүй амьдрал хүнд хэцүү үе болов.
ХКН-с Монголчуудад тулган байсан тамлал, яргалалын хэсгийг зургаар үзүүлэв.


























2011 on. Odoo ch sullagdaagui. Tamlagdsaar baigaa Huuchinhuu bagsh.









Эрх чөлөө

Энэ чат www.erhchuloo.com, www.southern-mongolia.blogspot.com -той холбогдсон болно.