11/25/2011

Сайн байцгаана уу! Элэг нэгт эрхэм хүндэт Монгол ахан дүүс минь!


Цус, зүс нэг, удам гарал угсаа, дуудах нэр нэг Монгол түмний нэгэн бие хэсэг Өвөр Монголчууд бид өнөөдөр, өчигдөр хэрхэн амьдарч одоо юу хүсэж юуны төлөө тэмцэж байгаагаа энэхүү вэбблогоор дамжуулж та бүхэнд хүргэхээр болсондоо баяртай байна.Бид бүхэн хэдийгээр өнөөдрийг
хүртэл Хятадын колончлолд байгаа ч сэтгэл зүрхэндээ, хүсэл мөрөөдөлдөө үргэлж Монгол ахан дүүстэйгээ хамт байсан.
Бидний хэн азтай нь Улаанбаатарт очиж , тэр
хүн нь эргэж нутагтаа ирэхдээ Баатар болсон мэт бусдад хүндлэгддэг юм. Монгол улс бол нийт Монгол туургатны хүсэл мөрөөдөл болсон диваажингийн орон билээ. 100 жилийн өмнө ч ийм байсан одоо ч энэ хэвээрээ.
Өвөр Монголчууд бид эх хэл, унаган байгаль, Монгол соёлоо авч үлдэхийн тулд он удаан жил тэмцээр ирсэн. Тэмцэж ч байна.
Үнэхээр хүний олон, эдийн засгийн өндөр хүчин чадал, цэрэг зэвсгийн хүчинд дулдуйдсан Хятадын коммунист нам сүүлийн жилүүдэд Өвөр Монголчуудад явуулах улс төр, эдийн засгийн хорт бодлогоо улам нарийсган боомилж байна.
Өвөр Монголд урсан ирэх цагаачдын тоо хэдийн 10 сая-г хол давжээ.Даварсан Хятадууд Өвөр Монголын цэвэр Монголоороо үлдсэн малчдыг унд усгүй, бэлчээр нутаггүй газар луу шахаж хөрсөн дэх арвин баялгийг богино хугацаанд булаахын тулд нутгийн малчдыг малтай нь дайрч, Монгол хүн зоныг шороогоор булж байна. Хөрст ногоон дэлхий ээж хүрэнтэн сааралтаж, хөгшид буурлын онгон, тахил хөндөгдөн сэндийтгэж байнам. Юутай гаслантай юутай эмгэнэлтэй.
Цусаар уйлсан ч багадах зовлонг Хятадууд авчирлаа. Усаар дутагдах хувь тавиланг бидэнд тохоолоо.


Бид Хятад хүний мөн чанарыг зүрхэндээ, цусандаа ортлоо мэдэрлээ. Одоо харин тусгаар тогтнолоо хамгаалан байгаа Монгол улсын иргэд та бүхэн бидний энэ туулж өнгөрүүлсэн үнэн амьдралаас судалж Хятадуудтай маш болгоомжтой харьцахыг сануулан мөргөе!
Бидний түүх давтагдах учиргүй. Бид Хятадуудад ялагдсан түүхгүй үгүй билээ. Бид сүүлчийн мөчийг хүртэл Монгол хэмээх үндэстний мохошгүй зоригийг мэдрүүлнэ.
Мөнх тэнгэр ивээх болтуухай!

Ар Монгол, ах дүүстээ хүргэх үг
Монгол эжийн дулаан өвөрт эрхлэж өссөн бид
Энгүй хорвоогийн тавилангаар хагацаж одсон од
Хүний олонд дарлуулж хөсөр орхигдсон бид
Хөөрхий Монгол соёлоо хатаж тэвэрсэн мод
Орост үсэг соёлоо арчуулахад тань
Өмөөрч бид чадаагүй ч
Олон түмэн хятадуудаас
Монгол үсгээ өмөөрсөн
Их хааныхаа зулыг бөхөөлгүй
Өдөр бүхэн тахиж
Энэ цагийг хүлээж
Амиа бид тэвчлээ
Олон Монгол эрсийн цус
Орь дуутай хадсан он жилүүдэд
Махчин хятадын гарт
Махлуулж бид зовсон ч
Дээлээ бид тайлаагүй
Үсгээ бид мартаагүй
Үгээ бид холиогүй
Түүхээ бид нандигнаж
Соёлоо бид уусгаагүй
Өдрийн наранд бид залбирна
Өндрийн хөх тэнгэртээ бид залбирна
Монгол түмний заяаг даатгаж мөргөнө
Монгол төрийн өлмийд бид сөгдөнө.
Өглөө болгон цайныхаа дээжийг өргөхдөө
Өндөр дээдсийнхээ сургаалыг бид давтана
Зүс минь соёл минь хайллаа ч
Зүрх минь сэтгэл минь Монголтойгоо шүү
Үхтэл тэмцсэн тэмцэлдээ бид ялагдвал
Үргэлжлүүлэн Монгол соёлоо хадгалаарай
Үнэн түүхэнд хятадууд биднийг дийлсэн удаагүй
Зуун жилийн өмнө цугтаа бид тэмцээд ялсан
Зоригт Монголын эрс ингэж дуусаж болохгүй
Өмхий хужааг өшиглөөд бид босно
Өргөн Монгол орноо хар хужаагаас цэвэрлэнэ
Гурван Монголын эвийг тархиндаа бид зангидна
Гурван голын эхийг бусдаас бид харамлана

Зорилго нь бүтээд ялбал бид уулзана
Нүүрэндээ багтай хужаатай биш оростой биш
Нүдэндээ галтай Монгол ахан дүүстэйгээ уулзана
Тусгаар Монгол улсын туганд бид мөргөнө
Туулын тунгалаг уснаас амталж сэтгэлээн тайлна
Тэгэхэд гомдсон цөхөрсөн зүрх минь эдгэнэ
Тэр үед Монголоо гэсэн үзэл улам буцална
Хуваагдаж зовсон Монгол нэгдэх цагт
Хорвоо дэлхий Монголыг бишрэн танимхайрна
Орос хятадын урт гарыг Монголын зүрхнээс салгаж
Олон Монгол овог угсаатныг нэгтгэсэн Монгол гүрэн мандана
Гурван Монголын эвийг тархиндаа бид зангидна
Гурван голын эхийг бусдаас бид харамлана
Хөх Монголчуудын уухай тэнгэрт хүрдэг учиртай
Хөх Мөнх тэнгэрийн хүч Монголчуудыг ивээдэг жамтай

Эрх чөлөө

Энэ чат www.erhchuloo.com, www.southern-mongolia.blogspot.com -той холбогдсон болно.